Хөшөөт цайдам, Хар балгас дахь Культегийн хөшөө, Түрэгийн эзэнт гүрний дурсгалыг 2004 оны долоодугаар сарын 1-нд Дэлхийн өвийн хороо “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар" нэртэйгээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан.
Энэ бол хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг ийнхүү дэлхий дахинд зарласан болно.
Орхоны хөндий бол Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хвгжүүлж, Өрнө ба Дорнын соёл иргэншлийн харилцаа, холбооны гол цэг болж байсан газар.
Эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын нандин дурсгал хадгалагддаг түүхийн үнэ цэнэтэй газар нутаг юм.
Хөшөө цайдам: Орхон голын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө цайдам хэмээх газарт одоогоос мянга гаруй жилийн өмнө Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатныг захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарынгэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд бий.
No comments:
Post a Comment