Monday, May 14, 2018

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Эрдэнэ зуугийн хийд Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд. Хархорум хотын туурьтай айлсах энэ хийд Өндөр гэгээн Занабазарын үүх түүхтэй салшгүй холбогддог.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Эрдэнэ зуугийн хийд Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд. 
Хархорум хотын туурьтай айлсах энэ хийд Өндөр гэгээн Занабазарын үүх түүхтэй салшгүй холбогддог.




Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгал газарт ойр энэ хийдийн талаар Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд “1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гутгаар Далай ламтай уулзаж еөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол сүм” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Хийдийг босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1930-аад онд Монголын олон зуун сүм хийд устгагдаж, арван мянга гаруй лам нарыг хэлмэгдүүлсэн гашуун хувь тавилан энэ хийдийг тойроогүй. Үлдсэн гурван жижиг сүм, суврага бүхий хана л үлдээд байсан. Уг хийдийг 1947 онд музей болгожээ

No comments:

Post a Comment