Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ.
Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.
No comments:
Post a Comment