Төв Азийн хамгийн цэнгэг нуур Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн нэг ч үгүй. Нийт усны эзлэхүүн 381 км.
Энэ бол дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь гэсэн үг. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах ба ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Өвлийн улиралд арванхоёрдугаар сараас тавдугаар cap хүртэл хөлддөг. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг.Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэсэн дөрвөн аралтай. Хамгийн том ньДалайн хүйс арал нь усны мандлаас 126 м өндөр, 3-36 км урт, хоёр км өргөн, 5.8 ам дөрвөлжин талбайтай, ой модоор хучигдсан үзэсгэлэнт. Арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ. Хөвсгөл өнөөдөр гадаадын төдийгүй дотоодын аялагчдын гол урсгалын нэг болоод байгаа.
Үүнийг дагаад аялал жуулчлалын орчин үеийн хэрэглээ шаардагдаж байгааг энэ чиглэлийн бизнес хийх бодолтой хүмүүс анхааралдаа авсан байх.
No comments:
Post a Comment